Монгол залуус Арктик руу хийх аялалд оролцохоор өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арктик тивд нохойтой чаргаар 300 км замыг туулдаг “Fjallraven Рolar” олон улсын адал явдалт аялалд Монгол Улсаас Б. Батсүрэн, Б. Сарантуяа, С. Номин нар оролцохоор өрсөлдөж байна.
Оролцогчдоос ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаарддаг уг тэмцээнд нийт 20 тамирчин оролцох бөгөөд 10 тамирчин шүүгчдийн сонголтоор, 10 тамирчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамгийн өндөр санал цуглуулснаар оролцох юм.
Зөвхөн мэргэжлийн бус аялагчдын дунд болдог ширүүн өрсөлдөөнтэй энэхүү тэмцээнд өрсөлдөж буй монгол залуусаа http://polar.fjallraven.com/ линкээр орж дэмжих боломжтой.
“Fjallraven Рolar” аялалын шалгаруулалтад 2015 онд Э. Цэрэндолгор оролцон ялагч болж Хойт туйлыг зорьж байсан бол 2016 онд уулын спортын тамирчин Д. Эрдэнэтогтох, АНУ-ыг төлөөлж Б.Загдсүрэн, Б. Жаргал нар өрсөлдөж байв.
Б.Туул