Хөлбөмбөгийн Дэлхийн цомын АШТ-ий аварга баг 38 сая ам.доллар хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-27 17:43:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны 21 дэх удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрөөс долдугаар сарын 15-нд ОХУ-д болно.

Хөлбөмбөгийн ДЦАШТ нь 2006 оноос хойш Европ тивд анх удаа зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээнд 32 орны баг тамирчид оролцох бөгөөд нийт 12 талбайд 64 халз тоглолт зохион байгуулна. Аваргын төлөөх тэмцээн долдугаар сарын 15-ны өдөр Москвагийн Лужники стадионд болох юм.

ДЦАШТ-ий аваргаар тодорсон баг 38 сая ам.доллар хүртэх бол хоёрдугаар байр 24, гуравдугаар байрт орсон баг 28 сая ам. доллар хүртэнэ. 2018 оны ДЦАШТ-ий шагналын сан 400 сая ам. доллар байх юм.


 
Ирэх онд болох тус тэмцээнийг манай улсад МҮОНРТ болон NTV хамтран дамжуулахаар болжээ.



Д.Өлзий
Холбоотой мэдээ