Путин, Си Зиньпин нар уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-17 10:03:03

БЭЭЖИН. /Xinhua/. “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан байна. Хоёр улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх амлалтаа хоёр удирдагч дахин нотоллоо.

Ирэх жилийн “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг БНХАУ зохион байгуулна. Ирэх жилийн “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд БНХАУ ОХУ-тай хамтын ажиллагаа болон харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна гэж Си мэдэгдэв.

Олон улсын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаанд БНХАУ ихээхэн үүрэгтэй оролцож байгааг Путин онцлон тэмдэглэв.

Хөгжиж буй зах зээлтэй орнуудын БРИКС эвслийн хүрээн дэх ОХУ-БНХАУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын улс төр, эдийн засаг, худалдаа, санхүү, эрчим хүч, соёл зэрэг өргөн хүрээний салбар дахь хамтын ажиллагааг мөн өргөжүүлэхээр хоёр удирдагч тохиролцсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ