Сурагчид аймгийн төрийн байгууллагатай танилцах аялал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-18 19:54:34
Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургуулийн О.Оюунтуяа багштай наймдугаар ангийн сурагчид аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар зарим агентлагийн үйл ажиллагаатай танилцах аялал хийлээ.
Сурагчдыг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулах, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь бэлтгэх үүднээс энэ аяллыг зохион байгуулсан бөгөөд сурагчдын сурах идэвх, хандлага эрс өөрчлөгдсөн тухай ангийн багш нар ярьж байна. Сурагчид аймгийн Засаг даргын Тамгын газрын шинэ ордон, аймгийн төрийн байгууллагын түүхийг харуулсан танхимыг сонирхож, төрийн албан хаагчдын ажил, үйлчилгээтэй танилцсан байна.
-Энэ санаачлагыг аймгийн хэмжээнд өрнүүлэн сурагчдыг аймгийн нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаа, ажил үйлстэй нь танилцуулахад дэмжлэг үзүүлнэ. Төрийн байгууллагыг хүүхдийн өмнө нээлттэй байлгах нь тэдний цаашдын ажил, мэргэжлээ сонгоход туслах төдийгүй сурах хичээл зүтгэл, сонирхлыг нэмэгдүүлэх нэгэн алхам гэж аймгийн Засаг дарга З.Батзориг ярилаа.
Өмнө нь тус сургуулийн долдугаар ангийнхан энэ танилцах аяллыг хийсэн аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ