Владикавказд манай тамирчид 5000 ам.долларын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-17 10:50:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владикавказ хотноо 11 дүгээр сарын 18-19-нд болох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээнд манай улсаас хоёр бөх хүч үзнэ.

Тодруулбал, “Хасу-Мегастарс” клубын тамирчид болох “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат 86 кг-д, Улсын хошой аварга, ОУХМ Б.Нэмэхбаяр  61 кг-д хүч, ур чадвараа сорихоор өчигдөр Хойд Осетийн нийслэлийг зорьсон байна.

Энэ тэмцээнд ОХУ, Гүрж, Украин, Казахстан, Беларусь, Армен, Монгол, Словак, Герман, Турк, Болгар гэсэн 11 орны бөхчүүд оролцоно. Тэмцээний нийт шагналын сан 80 мянган ам.доллар бөгөөд жин тус бүрийн аварга 5000, мөнгө 2000, хүрэл медальтан 1000 ам.долларын шагнал хүртэх юм.

Д.Өлзий 
Холбоотой мэдээ