Нийслэлийн Засаг даргыг ОХУ-ын Владикавказ хотын хүндэт медалиар шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр ,ОХУ-ын Владикавказ хотын дарга, Чөлөөт бөхийн хоёр удаагийн Олимпийн аварга Хадарцев Махарбек Хазбиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хотын дарга С.Батболд Монгол улсын түүхэнд баатарлаг гавьяа байгуулсан БНМАУ-ын баатар, Армийн генерал Исса Александрович Плиев төдийгүй Монгол Оросын ахан дүүсийн баатарлаг гавьяатай холбоотой олон сайхан түүхүүдийг мартах учиргүйг онцлоод цаашид хоёр хотын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ах дүү найрамдалт хотууд болох талаар хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.
Владикавказ хотын дарга Хадарцев Махарбек Хазбиевич Армийн генерал Исса Александрович Плиевийн цээж хөшөөг Зайсан толгойд байршуулсанд хотын дарга болон удирдлагуудад талархснаа илэрхийлээд Владикавказ хотынхоо хүндэт медалиар Хотын дарга С.Батболдыг шагналаа.
Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Батлан хамгаалах Зөвлөлийн тэргүүний орлогч Жамсуев Баир Баясхаланович болон Зөвлөлийн гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович, Козлов Михаил Васильевич нар байлцлаа.

Ч.Ариунболд