Ерөнхий сайд хууль бусаар хүн ажлаас халахгүй байхыг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр нийт сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт хандаж хууль бусаар хүн ажлаас халахгүй байх үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр цааш хэлэхдээ, "Гэхдээ ажлын шаардлага хангахгүй, алдаа оноо, хүнд суртал гаргасан, төрийн хууль тогтоомж зөрчсөн албан хаагчдын толгойг илж болохгүй. Энэ Засгийн газар бол хууль хэрэгжүүлдэг байх ёстой. Засгийн газар сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах үүрэгтэй.
Бид энэ асуудал дээр чанарын өөрчлөлт гаргах ёстой. Үүнийг ард иргэд Засгийн газраас хүсэн хүлээж байна. Үүнийг хэрэгжүүлэх хүмүүс нь Засгийн газрын хуралдаанд сууж байгаа та бид гэдгийг ухамсарлан хуулийн хүрээнд ажиллаарай" гэлээ.
Б.Туул