Х.Амгаланбаатар: Намайг цагдан хорьсон тухай мэдээлэл үндэслэлгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ны үйл ажиллагааны талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллийн талаар тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар албан ёсны тайлбар хийв.
Тэрбээр, “Намайг АТГ-аас цагдан хорьсон тухай мэдээлэл гарсан. Энэ бол ор үндэсгүй зүйл. Түүнчлэн манай холбоо энэ сарын 8-9-нд Их хурлаа хийж, шинэ Ерөнхийлөгчөө тодруулна. Миний бие МҮЭХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтээ хүргүүлсэнтэй холбоотой гүйтгэлгийн чанартай мэдээлэл ч гарч байна. Тухайлбал, үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд зориулж хүлээн авалт хийж, улмаар тэдний саналыг хайрцаглан авч байна гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ бүхэн ямар ч үндэслэлгүй, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Түүнчлэн энэ сарын 6-нд Монгол-Германы хамтарсан "Про капитал" төвөөс МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн талаар судалгаа гаргасан байна. Энэ судалгаагаар намайг гурван нэр дэвшигчээс хамгийн сүүлд орсон гэсэн дүн гарчээ. "Про капитал" төв судалгаагаа ямар хүрээнд ийм хурдсан явуулсан, хэдэн хүнээс санал авсан зэрэг нь мөн эргэлзээтэй байна” гэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр