Тусгай хяналтын дэд хороо хаалттай горимоор хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-07 13:25:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Хуралдаан 15.30 цагаас эхэлж, хаалттай горимоор үргэлжлэх аж. Учир нь тус дэд хорооны хуралдаанаар тагнуулын байгууллагын ирэх оны төсвийг хэлэлцэх юм.
 
Үдээс хойш мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдах нь. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.
Б.Туул

Холбоотой мэдээ