Д.Эрдэнэбат: Төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэх бодит боломж бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, 2018 оны Төсвийн төсөл болон 2017 оны Төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэх бодит боломж бий гэж тус бүлгийн зүгээс үзжээ.
УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд 2018 оны Төсөв бодлогогүй төсөв болсон гээд "Алдагдал буураагүй, орлогын хуваарилалт бодлогын шинж чанарыг агуулаагүй, ихэнхдээ халамж, хөрөнгө оруулалтыг дэмжсэн байна. Энэ нь урсгал зардлыг огцом өсгөх, ирээдүйд эрсдлийг бий болгох учир зайлшгүй анхаарах ёстой" гэлээ.
Харин төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжийн талаар тэрбээр "Монгол Улс өөрийн хуультай, түүнийгээ мөрдөх ёстой. Төрийн албаны тухай хуульд, төрийн албан хаагчийн цалин нь хувийн хэвшлийн ажилчдын дундаж цалингаас 5 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд хэлэлцэж нэмэгдүүлэхийг холбогдох байгууллага нь санаачилж, УИХ-аар хэлэлцүүлэх хуультай. Гэтэл Статистикийн газрын мэдээллээр өнөөдөр дундаж цалин 900 гаруй мянган төгрөг байхад төрийн албан хаагчийн цалин 230 гаруй мянган төгрөгөөр бага буюу 24.8 хувийн зөрүү гарч байгаа. Хуульд заасан 5 хувь ч биш бүр 24.8 хувиар бага болсон байна. Тийм учраас төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж, урамшуулал гэж олгохоор 54 тэрбум төгрөг олгож байхаар цалинг шатлал хэлбэрээр нэмэгдүүлэхээр төсөвт тусгах ёстой. Эрх баригчид энэ асуудлаар ОУВС-тай ярилцаж, шийдэх нь зөв" гэлээ. Хэрэв төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлбэл 150 гаруй тэрбум төгрөг шаардлагатай аж. Харин нэг удаад 54 тэрбум төгрөг зарцуулж байхаар 100 тэрбумыг нэмж тусгаад нийт албан хаагчдын цалинг 10 хувь нэмэх боломжтой гэж тэд үзэж буй юм байна.
Мөн АН-ын бүлэг 2017 оны Төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар "Төсвийн тодотгол Төсвийн тухай хуулийн 6.2.5, 6.3-ийн заалтуудыг бүхэлд нь зөрчсөн учраас хориг тавьсныг бүлэг дэмжиж байгаа аж. Ерөнхийлөгч хууль дээдлэх зарчим алдагдсан учраас хориг тавьсан. Хуулиа баримталж, хууль дээдлэхийг л шаардаж байгаа учраас АН-ын бүлэг зарчмын хувьд дэмжиж байгаа. Энэ хориг хүүхдийн мөнгө, хөрөнгө оруулалтын мөнгийг гацааж байгаа биш төсвийн хуулийн дагуу хууль зөрчихгүй байхыг сануулж, хориг тавьсан гэж үзэж байна" гэв.
Өвөлжилт хүндрэх тийшээ болж байгаа энэ үед ирэх оны Төсөв, Төсвийн тодотголоо энэ долоо хоногт хэлэлцэж батлах зайлшгүй шаардлагатай гэв. Мөн ард иргэдийн амьдрал хүнд хэвээр, мөнгөгүй, мөнгө хүлээсэн байдалтай байгаа учраас АН бүлэг завсарлага авахгүй, дэмжээд явна гэсэн юм.

Н.Туяа