“Дорноговийн тарвас” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 21:44:20

Дорноговь аймаг тарвас хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж  үзлээ.

Энэ сарын 10-нд хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар хуралдаанаар тус аймагт  хөдөө аж ахуйн брэнд бүтээгдэхүүн бий болгох, тарвас  тариалж орон нутгийн хүн амын хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, жимс жимсгэний нэр төрлийг олшруулах,  тарвас, жимс жимсгэний усалгаатай тариалалт  хөгжүүлэх, иргэн, аж ахуй нэгж байгууллага, хоршоодын үйл ажиллагааг дэмжих  үүднээс  “Дорноговийн тарвас” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдсэн байна.

Орон нутгийн эрүүл хөрсөнд тарьж ургуулсан цэвэр органик жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход хөтөлбөрийн зорилго орших юм. “Дорноговийн тарвас” брэнд бүтээгдэхүүнтэй болсноор органик гаралтай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ өсөж, орон нутгийн хүн амын жимс, жимсгэний хэрэгцээг 30 хувь хангадаг болно гэж албаныхан төлөвлөв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ