Шилдэг санхүүгийн алба, нягтлан бодогч шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар жил бүр “Шилдэг санхүүгийн алба”, “Шилдэг нягтлан бодогч” шалгаруулах болзол баталлаа.
Төсвийн орлогын төлөвлөгөөг жигд биелүүлэх, төсвийн төлөвлөлтийг чанартай боловсруулах, мэдээллийн системийн ашиглах, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, зарцуулалт, худалдан авах ажиллагаа зохион байгуулсан байдал, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, санхүү төсвийн сахилга батыг хангасан байдал зэрэг үзүүлэлт санхүүгийн албаны шалуур байх аж.
Шилдэг нягтлан бодогчийг төрийн байгууллага, бизнесийн байгууллагын гэсэн ангиллаар шалгаруулахаар шийдвэрлэж, байгууллагын төсөв, санхүүгийн хариуцлагатай, ил тод байдал, үр ашигтай удирдах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгыг агуулжээ.
Шилдэг санхүүгийн алба нэг, шилдэг нягтлан бодогч 0,5 сая төгрөгийн урамшуулал, цом хүртэх юм байна.
Тус аймагт улс, орон нутгийн төсвийн байгууллагад 83 нягтлан бодогч, аж ахуйн нэгж байгууллагад 165 нягтлан бодогч ажилладаг юм.

М.Батжаргал