Н.Ерат пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-30 20:59:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотноо энэ сарын 24-29-ний өдрүүдэд явагдсан Пауэрлифтингийн сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Нурдыханы Ерат хэвтээ шахалтын -110 кг жинд 220 кг-ыг өргөж дэлхийн аварга болжээ.

Уг тэмцээн нь "V Олон Улсын спортын фестиваль, спортын үйлдвэрлэлийн үзэсгэлэн-2017"-гийн хүрээнд зохион байгуулагджээ.

Тэмцээнд 30 гаруй орны 1450 орчим тамирчин оролцсон байна.   

Ө.Нурболат

Холбоотой мэдээ