Ирц бүрдээгүйгээс чуулганы хуралдаан өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-27 17:04:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байсан ч ирц унасан тул хуралдааныг өндөрлүүллээ. 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Байнгын хорооноос ирүүлсэн 88 зарчмын зөрүүтэй саналаар санал хураах ёстой байсан. Гэвч 35 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулснаар хуралдаан өндөрлөв. 
 
Тус хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригоос гадна хэд хэдэн асуудал хэлэлцэх товтой байв.
Б.Туул

 

Холбоотой мэдээ