УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд "Отгонтэнгэр хайрханд амь эрсэдсэн 17 уулчны ар гэрт УИХ-ын болон хувийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье" гээд гишүүд суудлаасаа босч, гэгээн дурсгалыг нь хүндэтгэв.
Үүний дараа хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталлаа. Хуралдаанаар одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, асуудлыг тодруулж байна.
Б.Туул