Ихэнх нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулав

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunzaya@montsame.mn
2017-10-25 08:49:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш нутгийн баруун хагаст, 27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний  газраас онцгойлон анхааруулж байна. 

Энэ сарын 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 28-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 29-нөөс өдөртөө бага зэрэг дулаарна.

 
Холбоотой мэдээ