“Аваргын гараа” үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-23 11:11:04
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн харьяат Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит “Аваргын гараа” өсвөрийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.

Тэмцээн нь 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 16, 17, 18 гэсэн насны ангилалаар явагджээ.

16 насны ангилалд Хотонт сумын Б.Шатар, Эрдэнэмандал сумын М.Мягмарсамбуу, Спортын сургуулийн н.Батпүрэв нар эхний гурван байрт оржээ. 17 насны ангилалд Спортын сургуулийн Б.Шаравдорж түрүүлж, Хотонт сумын М.Банзрагч, Г.Загдсүрэн нар удаалсан бол 18 насны ангилалд Эрдэнэбулган сумын тамирчин н.Отгонтэнгэр түрүүлж, Л.Сүхбат, Д.Эрдэнэчулуун нар дараагийн байруудад орсон байна.

Жил болгон зохиогдож байгаа энэ тэмцээн нь аймгийн Засаг даргын нэрэмжит болсон бөгөөд ирээдүйн хүчтэн аваргуудыг төрүүлэх зорилготой юм. Хүүхдүүд ч бөхийн спортыг сонирхон хичээллэх нь ихэсчээ.

Б.Гэрэлт- Од
Холбоотой мэдээ