Цаначин Б.Ачбадрах 2 өрөө байртай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-23 07:03:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цанын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ачбадрахад Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ.

Б.Ачбадрах нь 1994 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд төрсөн бөгөөд 10 настайгаас эхлэн цанын спортоор хичээллэж, улмаар 2013 оноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, Монгол Улсын аварга цол хүртэж, “Лахти-2017” дэлхийн аварга шалгаруулах Б зэрэглэлийн тэмцээний 10 км-ийн зайд хүрэл медаль хүртсэн юм.

“Хилчин” спорт хорооны тамирчин Б.Ачбадрах ОУОХ, МҮОХ-ноос хамтран хэрэгжүүлдэг “Пёнчан-2018” хөтөлбөрт хамрагдан бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Тэрбээр өвлийн XXIII олимпийн наадамд оролцох нормативаа биелүүлж, олимпийн эрх авах болзлоо хангаад байгаа.

Дашрамд сонитрхуулахад, Монголын гүйлтийн цанын тамирчид 1964, 1968, 1972, 1980, 1984, 1992, 1998, 2002, 2006, 2010, 2014 оны цагаан олимпийн наадмуудад амжилттай оролцож байсан билээ. Д.Өлзий

Холбоотой мэдээ