Цаатнуудын дунд хавдрын өвчлөл байхгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Хатгал тосгоны иргэдэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн Анагаахын сургуулийн мэдрэлийн мэс заслын эмч профессор Ким Ён Жүн тэргүүтэй Монгол, Солонгос эмч нарын хамтарсан баг үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж ажиллав.
Энэ үеэр Цагааннуур сумын Зүүн тайгын иргэдэд үзлэг хийхэд тайгын иргэд буюу цаатнуудад хавдрын өвчлөл байхгүй байгааг БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн Анагаахын сургуулийн мэдрэлийн мэс заслын эмч профессор Ким Ён Жүн онцолж байв. Эрүүл мэндийн үзлэгт 550 гаруй иргэд хамрагдсан бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чаддаггүй Цагааннуур сумын цаатан иргэдэд анх удаа газар дээр нь нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгсөнд нутгийн иргэд талархаж байлаа. “Энэхүү үзлэг оношилгоог цаашид жил бүр зохион байгуулж, шаардлагатай иргэдийг Улаанбаатар хотод аваачиж мэс засал, эмчилгээнд хамруулна. Мөн тойргийнхоо сумдын иргэдийг хамруулан, зонхилон тохиолддог өвчлөлийн талаар нарийн судалгаа шинжилгээ хийх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн Анагаахын сургуулийн мэдрэлийн мэс заслын эмч профессор Ким Ён Жүнтэй хамтран ажиллах болно” гэдгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлж байлаа.

Б.Гантуяа