Ирэх зун Москва хот нэг сая жуулчин хүлээн авна

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2017-10-18 14:13:09
Москва /МОНЦАМЭ/  Ирэх зун ОХУ-д болох Хөл бөмбөгийн ДАШТ-ний үеэр Москва хот нэг сая жуулчин хүлээн авна гэсэн тооцоо гарчээ.
 
Тэгвэл хүрэлцэн ирсэн жуулчдын ая тухыг хангах үүднээс Москва хотын Спорт, Аялал жуулчлалын Газар хотын бүх зочид буудлуудад стандартын шалгалт явуулж эхэллээ.
 Одоогийн байдлаар Москва хотын өндөр зэрэглэлийн таван одтой 31 зочид буудал, дөрвөн одтой 120, гурван одтой 224, харин одгүй буюу “хостел” гэж нэрлэгдэх 667 буудал шалгалтад хамарч зочдоо хүлээн авахад бэлэн болжээ.
"Оны дараа 11 зочид буудал шинээр нээгдэнэ. Ингэснээр манай хотын нийт зочид буудлын өрөөний тоо 70 мянгад хүрэх юм. Дэлхийн аваргын үеэр жуулчдад зочид буудлын хомсдол огт үүсэхгүй” хэмээн Москва хотын Спорт, Аялал жуулчлалын Газрын дарга Николай Гуляев онцлов.
 Дашрамд дурдахад Хөл бөмөбгийн ДАШТ-ний үеэр зочид буудлын үнэ хоёр дахин нэмэгдэх буюу зэрэглэлээсээ хамаараад хоногийн 3000-80 мянган рублийн хооронд хэлбэлзэх аж.
Л.Нандиа
 
 
 
Холбоотой мэдээ