Футзалын шигшээ баг Буриадад амжилттай тоглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-16 16:14:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монголын футзалын үндэсний шигшээ багийн тамирчид Буриадын Улаан-Үд хотноо “Кубок Открытие Сезона” тэмцээнд амжилттай тоглож байна.

Тэмцээний “В хэсэг”-т Улаан-Үдийн шилдэг багуудтай таарсан Монголын шигшээ эхний хоёр тоглолтод хожиж, зургаан оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэллээ. Манай тамирчид Улаан-Үдийн хамгийн хүчирхэг багуудын нэг “МФК Лара”-тай эхний тоглолтоо хий
ж Г.Батцэнгэл /15 минут/, Э.Пүрэвдорж /30 минут/, Г.Цолмонбаатар /32 минут/ нар гоол оруулж, 3:2 харьцаагаар хожжээ.

Харин хоёр дахь тоглолтод “Росгвардия Кречет” багийг 5:1-ээр илүүрхэв. Энэ тоглолтод П.Алтантулга, Б.Мөнгөнтулга, Г.Цолмонбаатар, А.Тэмүүжин, Э.Бат-Оргил нар гоол оруул
сан байна. Футзалын үндэсний шигшээ баг өнөөдөр /2017.10.16/ 21 цагаас “Байкал авто трак”-тай, маргааш /2017.10.17/ 19 цаг 30 минутаас “ВСГУТУ” багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.

Монголын футзалын үндэсний шигшээ багийн тамирчид энэ тэмцээний дараа
11 дүгээр сарын 4-6-нд Тайланд улсад болох Ази тивийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд ур чадвараа сорих юм.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ