Бичил уурхайтай холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүдийг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2017 онд Монгол Улсын Их хурал, Засгийн газар, яамдын сайдын тушаалаар шинээр батлагдсан бичил уурхайтай холбогдох хууль, журам, дүрэм, аргачлалыг орон нутгийн удирдлагууд болон бичил уурхайчдын байгууллагын төлөөлөлд танилцуулах сургалт Сэлэнгэ аймагт боллоо.
Энэхүү хууль, журмын талаар нэгдсэн нэг ойлголттой болж хэрэгжүүлэх, хувиараа ашигт малтмал олборлогчдыг бичил уурхайн зохион байгуулалтанд оруулах, ашигт малтмалын хууль бус олборлолтыг зогсооход хувь нэмэр оруулахад энэ удаагийн бүсийн сургалтын зорилго чиглэгдэж байлаа. Зохион байгуулагчдын зүгээс сургалтанд оролцогчдод Засгийн газраас баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал”, “Зөрчлийн тухай хууль”-ийн холбогдох заалтыг танилцуулж шинэ мэдээлэл өглөө. Энэхүү “Бичил уурхайн эрх зүйн орны шинэчлэл” сэдэвт бүсийн сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Сэлэнгэ аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан юм. Сургалтанд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Булган аймгуудын бичил уурхай бүхий сумдын удирдлага, төрийн албан хаагчид, бичил уурхайчдын төлөөлөл хамрагдлаа.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны 10 дугаар сарын байдлаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоонд бүртгэлтэй 8 төрийн бус байгууллагад 1439 бичил уурхай эрхлэгчид хамрагдсан байдаг байна. Бичил уурхайчдад:-эрх зүй, уул уурхайн мэдлэг, аюулгүй ажиллагааны анхан шатны мэдлэг мэдээлэл дутмаг, Олборлолтын газрын асуудал шийдэгдээгүй, -Баяжуулах үйлдвэрийн технологи, хүрэлцээ муу, -Ашигт малтмалын нөөц байхгүй, -Агуулга ядуу, -Тээврийн зардал өндөр, -Алтны худалдан борлуулалтын албан есны систем байхгүй, -Нөхөн сэргээлтийг заавал хийж хэвшээгүй, -Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн зэрэг тулгамдсан асуудлууд байдаг байна.
Сэлэнгэ аймгийн зүгээс дээрх асуудлуудад тулгуурлан бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бичил уурхайн талаар баримтлах чиглэл”-ийг боловсруулж батлуулахаар тусган ажиллаж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг