Зуунмод-Улаанбаатар чиглэлийн автобуснуудад шалгалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 20:54:39
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Зуунмод-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг “Хайрхан зам”, “Төхөм зам” гэсэн хоёр хоршооны 13 тээврийн хэрэгсэлд өнөөдөр шалгалт хийв.

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулсан хийсэн шалгалтаар тэдгээр орон нутгийн замд үйлчилдэг тээврийн хэрэгслүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил, бэлэн байдлын талаар шалгажээ. Шалгалтаар ноцтой зөрчил илрээгүй талаар албаныхан мэдээлэв.

Дашрамд дурдахад, иргэд хууль бусаар үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгсэлд суухгүй байх, хууль бус тээвэрлэлтээс татгалзаж өөрсдийн тань амь нас, эрүүл мэндийн баталгаа болсон тээврийн хэрэгслүүдээр зорчихыг шалгалт явуулсан албаны хүмүүс уриаллаа.
 
Т.Төмөр
Холбоотой мэдээ