Гарааны бизнесийг 10 сая төгрөгөөр санхүүжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-07 12:57:50
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Залуусын хөгжлийг дэмжих сургалтын төв өнөөдөр нээлтээ хийв. Тус сургалтын төв жилдээ 200 гаруй хүүхэд, залууст гарааны бизнесийн талаар сургалт явуулах аж.

Бизнест хараахан хөлөө олоогүй, ахиц муутай байгаа, эсвэл бизнесээ дөнгөж эхэлж буй залууст туслах зорилгоор Бизнес хөгжлийн төвийг байгуулж байна гэж Залуусын хөгжлийг дэмжих Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Б.Галбадрах хэллээ.

Эхний өдрөө 27 сумын хөдөлмөр халамж хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад суусан мэргэжилтнүүд 27 сумандаа үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд сургалтаас шалгарсан 250 хүүхэд, залуусыг хоёр жилийн хугацаатай аймгийн Мэргэжил сургалтын төвд суралцуулах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нарийн бичгийн дарга Д.Хадхүү: “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гарааны бизнесээ эхэлж байгаа 50 залуусыг шалгаруулан авч хөрөнгө оруулагчидтай холбож өгөх бөгөөд шалгарсан нэг оролцогчийн бизнест 10 сая төгрөгийн хөрөнгө оруулна” гэв.

Т.Төмөр
Холбоотой мэдээ