“Монгол Улс 21 дүгээр зуунд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-10-05 16:49:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, тус улсын Олон улсын харилцааны зөвлөл ТББ-тай хамтран “Монгол Улс 21 дүгээр зуунд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, ярилцлагыг зохион байгуулав.
 
Уг арга хэмжээнд Чех Улсаас Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан доктор Иржи Шима болон Ивана Гроллова нарыг урьж оролцууллаа.
 
Монгол судлаач, доктор Иржи Шима хүрэлцэн ирсэн зочдод Монгол Улсын талаар түүх, соёл, зан заншлын талаас нь түлхүү тайлбарлаж ярилцсан бөгөөд хосгүй түүх, соёлтой Монгол Улс цаашид өөрсдийн өвөрмөц амьдралын хэв маяг, олон зууны турш уламжлагдан ирсэн соёлоо авч үлдэн бусдаас ялгарах ёстойг уулзалт, ярилцлагын үеэр цохон тэмдэглэв. Хатагтай Ивана Гроллова Монгол-Чех хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгарч буй бодит бэрхшээл, ирээдүйн нөөц боломжийн талаар мэдээлэл өгч цаашид Монгол Улс төрийн тогтвортой бодлого, зөв менежментийг бий болгох хэрэгтэй байгаа талаар онцоллоо.

Холбоотой мэдээ