Хяналтын камераар 879 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-03 07:32:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар  хяналтын камераар 2017 оны эхний 9 дүгээр сард 879 зөрчил илрүүлжээ.

Үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил үйлдсэн 18 хэрэгт зөрчлийн хэрэг нээж, 17 хүнийг шүүхээр баривчлуулжээ. Мөн 192 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан байна. Нийт бүртгэгдэн шалгагдсан 2654 зөрчилд 86.465.400 төгрөгийн торгууль оногдуулжээ.

2015 онд Өлгий хотын 49 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий 815 сая төгрөгөөр хяналтын камер байршуулсан аж. Үүний үр дунд тус аймагт гудамж талбайд болон согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд,  замын хөдөлгөөний зөрчлүүд харьцангуй багассан талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ