Аравдугаар сарын 02-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-10-02 08:02:40
09.00 цагт АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөнө.

09.00 цагт Махатма Гандийн гудамжинд Мухатма Гандийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын XI хуралдаан үргэлжилнэ.

11.00 цагт МҮЭХ-нд Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг нэмэх асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МУИС-ийн Номын санд тус сургуулийн 75 жилийн ойн баярын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болох “Аригато” талархлын тоглолтыг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13.00 цагт Зүүн 4 замаас Сүхбаатрын талбай хүртэл Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан баярын жагсаал болно.

14.00 цагт Мишээл Экспо төвд “Орост үйлдвэрлэв 2017” бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэнгийн нээлт болно.
Холбоотой мэдээ