Эрдэнэбулган сумын ЗДТГ ахмадуудаа баярлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-26 16:39:28
Архангай /МОНЦАМЭ/. Ахмадын баярыг угтан Архангай аймгийн байгууллага, аж ахуй нэгжүүд өөрсдөд харьяалагдах ахмадуудаа баярлуулсаар байна. Өнөөдөр Эрдэнэбулган сумын ЗДТГ Ахмадын өргөө болон аймгийн Музейтэй хамтран ахмадуудаа баярлууллаа.
Ахмадуудыг аймгийн Музейгээр оруулж тэнд хадгалагдаж буй ховор нандин эд өлгийн биет соёлын өвүүдийг тайлбарлаж үзүүлэн, соёлын биет бус өв болох дэмбээ, шагай шүүрэх гэсэн тэмцээнүүдийг явуулжээ. Ахмадууд ч идэвхтэй оролцсон байна. Энэхүү арга хэмжээгээр Эрдэнэбулган сумын долоон багийн 150 гаруй ахмадыг баярлуулжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ