Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийг зарлах боломжгүй болсон гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу Баруун-Урт сумын хоёрдугаар багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Ц. Алтансүхийн төлөөлөгчийн эрхийг хүчингүй болгосоноор тус тойрогт нөхөн сонгууль явагдахаар болсон. Харин нөхөн сонгуулийг цаг хугацааны хувьд зарлах боломжгүй болсон тухай аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.
Энэ талаар хэлэхдээ “Аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах тухай тогтоолын төслийг бэлдэж, тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулахаар өнгөрсөн 08 дугаар сард хоёр ч удаа зарласан боловч ирц хүрээгүй юм. Одоо нөхөн сонгуулийг цаг хугацааны хувьд зарлах боломжгүй болоод байна. Учир нь сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т нөхөн сонгуулийн зохион байгуулалтын цаг хугацааны хуваарийг сохнгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ гэж заасан байдаг бөгөөд сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг 08 дугаар сарын 17-нд өөрийн цахим хаягтаа тавьсан байна. Энэ хуваариар тухайн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргах хугацааг 2017 оны 08 дугаар сарын 19-21 гэж заасан байна. Нөхөн сонгуулийн тухайд энэ бүх хуулийн хугацаа нь өнгөрсөн гэсэн үг...” гэв.

Т. Одончимэг