Алдарт мото аялагч Шинжи Казама тэмээ хөлөглөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:21:00

Арлын орны алдарт мото аялагч Шинжи Казама болон түүний аяллын багийнхан энэ сарын 01-02-нд Дорноговь аймгийн нутгаар аялаж байна.

Тэрбээр говь нутагт  туршилтаар тарьж байгаа гурвалжин будааны ургалтын явцтай танилцсан бөгөөд Сайншанд сумын нэгдүгээр цэцэрлэгт очиж багш ажилчидтай хамтран цэцэрлэгийн хашаанд мод тарив. Мөн Сайншандаас Хамарын хийд хүртэл тэмээгээр аяласан төдийгүй говь нутгийн байгаль, нүүдлийн мал аж ахуй, ёс заншил, амьдралын хэв маягтай танилцсан  юм. Тэрээр  өвөрмөц уур амьсгалтай Сахарын цөл, өмнөд хойд туйл, болон Эверестийн оргил өөд аялаж байсан туршлагатай тамирчин  билээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд