Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд Дэвид Спролыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-09-12 14:32:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэвид Спролыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэн, манай хоёр орон эдийн засгийн харилцаагаа тэлэх өргөн боломж байгааг дурдаад уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд дэмжин ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Дэвид Спрол Канад Улс Монгол Улстай явуулж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд хоёр улсын харилцааг олон салбарт хөгжүүлэхийг төлөө ажиллахаа илэрхийлэв.

Ноён Дэвид Спрол өмнө нь Бангладеш, Афганистан, Тайланд, Норвеги, Ливи улсуудад Канад Улсын  Элчин сайдаар ажиллаж байсан. Тэрбээр улс төрч, хуульч мэргэжилтэй.

Холбоотой мэдээ