"Говийн ирээдүй" арга хэмжээ болох гэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-09 18:25:44
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт математик, мэдээлэл зүйн багш О.Чинзоригийн нэрэмжит "Говийн ирээдүй" арга хэмжээ болох гэж байна.

Тус аймгийн хүүхэд багачуудын математик, логик сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нутгийн хөгжилд уугуул иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү арга хэмжээг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа юм. 
Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулах энэ арга хэмжээний үеэр математик, мэдээлэл зүйн багш нарт зориулсан сургалт, сургуулийн хүүхдүүдийн дунд рубикийн шооны тэмцээн, 8, 9 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд математикийн олимпиадын тэмцээнтэй ажээ. 
Уг арга хэмжээг математик, мэдээлэл зүйн багш О.Чинзоригийн шавь нар буюу "Говийн ирээдүй та" ТББ санаачлан Өмнөговь аймгийн ЗДТГ, аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгуулах юм байна. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ