Өвс, тэжээлийн 30-40 хувийг дотоодоосоо бэлтгэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-08 16:41:11
Архангай \МОНЦАМЭ\. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах тухай Засгийн газрын 186 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгавар гарсан.
Архангай аймгийн хэмжээнд 85.0 мянган тн өвс, 2.3 мянган тн тэжээл, аймгийн нөөцөд 450 тн өвс, 100 тн тэжээл, сумын нөөцөд 1900 тн өвс, 570 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн байна.

Энэ жил нийт нутгийн 80 гаруй хувь нь гантай, бэлчээрийн ургац олон жилийн дунджаас доогуур байгаагаас шалтгаалан нийт бэлтгэх өвс, тэжээлийн 30-40 хувийг дотоодоосоо бэлтгэх боломжтойг Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлж байна. Энэ онд аймгийн болон 16 сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл худалдан авахаар төлөвлөжээ.

Энэ сарын 08-ны байдлаар аймгийн нөөцөд 110 тн өвс, сумдын нөөцөд 13.5 тн өвс, 5.5 тн тэжээл нөөцөлж, малчдын түвшинд 5210.6 тн өвс, 39.6 тн гар тэжээл, 4 тн дарш, 1 тн давс бэлтгэсэн байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ