ЭЕШ-ын дүнг 10-15 оноогоор ахиулах зорилт дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-06 15:30:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2017-2018 оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг 10-15 оноогоор ахиулах зорилт дэвшүүлжээ.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд ЭЕШ-ын хичээл сонголтыг оновчтой болгож чадвартай багш нарыг сонгох, багш нарын  мэдлэг чадварыг дээшлүүлэх цогц бодлого хэрэгжүүлэх, удирдлагын менежментийг сайжруулах арга хэмжээ авах аж. 

Тус аймгийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгсөгчид 2017 оны ЭEШ-аас дунджаар 461,7 оноо авч, аймгуудаас 21 дүгээр байрт оржээ. Энэ нь улсын дунджаас 37,2 оноогоор доогуур үзүүлэлт юм. Ийнхүү шинэ хичээлийн жилд ЭЕШ-ын оноог 10-15 пунктээр ахиулснаар нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд 16-18 дугаар байрт урагшлах боломжтой хэмээн мэргэжлийн байгууллага үзэж байна.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ