10 гаруй хүүхэд тээвэрлэж явсан микро автобус шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ2015 оны 11 сарын 05-ны 14 цаг 30 минутад Өндөрдов жуулчны баазын ойролцоо 10 гаруй насны 13 хүүхэд тээвэрлэж явсан 17-88 ТӨА дугаартай микро автобус шатжээ.
Онцгой байдлын албаны Ч.Энхболд ахлагчтай 4-р салаа шуурхай ажиллаж, машины галыг унтраасан бөгөөд ямар нэг байдлаар бэртэж, гэмтсэн хүүхэд байхгүй аж. Хүүхдүүд Улаанбаатарт болсон хөл бөмбөгийн тэмцээнд ороод, буцах замд энэ явдал болсон ба хэргийг Цагдаагийн газар шалгаж байна.
Ш.Шүрэнцэцэг