АНУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүд шуурганд өртсөний улмаас шатахууны үнэ 4 хувиар өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-08-30 12:07:51
ТЕХАС. /Reuters/. АНУ-ын нефть боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлын 19 хувь нь шуурганы улмаас хаагдсан тул нефть үйлдвэрлэл багасч, түүхий нефть боловсруулах зардал ба үнэ нэмэгдэж байгаа тул шатахууны үнэ 4 хувиар өсчээ.

АНУ-ын хамгийн том түүхий нефть боловсруулагч "Мотива" үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоож буйг мэдэгдсэний дараа бензиний үнэ нэмэгдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь нэг өдөрт 3.65 сая баррель буюу АНУ нийт түүхий нефт боловсруулалтынхаа 19.6 хувийн хүчин чадлыг алдаж байна гэж үзэж байгаа юм. 

Персийн булан АНУ-ын түүхий нефт боловсруулалтын бараг тавин хувийг даадаг. АНУ-ын West Texas Intermediate /WTI/ маркийн түүхий нефть 13 центээр буюу 0.3 хувиар буурч, баррель нь 46.44 ам.доллар болжээ.

Харин Брент маркийн түүхий нефтийн борлуулалтын үнэ 11 центээр буюу 0.2 хувиар өсч баррель нь 52.00 ам.доллар болжээ.

АНУ-ын WTI Бренттэй харьцуулсан үнийн уналт мягмар гарагт баррель нь 5.92 ам.доллар болж үнийн зөрүү сүүлийн хоёр жилийн хамгийн их холдсон тохиолдол болжээ.

АНУ-ын шатахуун RBc1 маркийн нефтийн үнийг 4 хувь хүртэл өсөхөд нөлөөлж, 1.7833 буюу сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр үнэтэй болгожээ.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ