Багш нар “Ёс зүй-харилцаа”-ны сэдвээр хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-08-25 21:29:05
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын багш нарын бага хурал “Багшийн ёс зүй-харилцаа” сэдвийн дор болж, өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт, шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойллоо.

Аймгийн БСУГ-аас нийт сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, ахлах ангийн багш нараа хамруулсан энэхүү бага хурлаа “Багшийн ёс зүй-харилцаа” сэдвийн дор энэ 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа оролцож өнгөрсөн хичээлийн жилд аймгаас боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээг тоймлон танилцуулж, багш нартаа ажлын амжилт хүслээ. Эрдмийн баярын хаалга нээгдэх есдүгээр сарын 01-ний өдөр ойртож, Сэлэнгэ аймгийн сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болжээ.

2017-2018 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 43 цэцэрлэгт 7900 хүүхэд хүмүүжнэ. Харин аймгийн хэмжээний 35 сургуульд 19500 орчим хүүхэд суралцах гэнэ. Шинээр 1-р ангид 2140 гаруй хүүхэд орох ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ