6 000 жилийн настай шинэ чулуун зэвсгийн үеийн эд зүйлс олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-08-18 13:11:50
ИСТАНБУЛ. /Xinhua/. Туркийн Истанбул хотын төв хэсэгт метроны шинэ шугам барьж байх үед археологичид 6 000 жилийн тэртээд харьяалагдах шинэ чулуун зэвсгийн үеийн эд зүйлс олж илрүүлжээ.
 
Шинэ чулуун зэвсгийн үеийн дугуй бүтэцтэй, данх хэлбэрийн булшийг Бесиктас дүүргийн метроны буудлын барилгын ажлын талбараас Истанбулын Археологийн музейн эрдэмтэд олж илрүүлжээ.
 
Энэ нээлт нь Истанбул хотын түүх ба тус хотын Ази, Европыг тусгаарладаг Босфорус гудамжны түүхийн талаар илүү чухал мэдээлэл өгөх байх гэж эрдэмтэд найдаж байна.
 
"Хотын яг төвд олдсон энэ олдвор нь тус хотын нийтийн он тоололоос өмнөх 6 500-3 000 жилийн хоорондох түүхэн цаг үеийн талаар мэдээлэл өгөх чухал олдвор юм" гэж археологич Итир Баябуртлоглу онцлон тэмдэглэжээ.
 
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар төмрийн үе хүртэл энэ төрлийн бүтэцтэй булш хийдэг байсан бөгөөд Туркийн баруун хойд хэсэгт оршдог Трасе бүс нутгийн ердийн булшны загвартай төстэй байгаа ажээ. Өнгөрсөн 4 дүгээр сард археологичид тус газраас XIX-XX зууны үеийн эд зүйлсийг анх ухан гаргаж байсан юм.      
Х.Сарнай                  
Холбоотой мэдээ