Өрх толгойлсон 125 эмэгтэй оёдолчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-16 17:44:16

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Богд Шүтээн ХХК, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага хамтран ажилгүй иргэдэд түр дамжаа хичээллүүлж гурав дахь төгсөлтөө хийжээ.

Тодруулбал Улиастай сумын зургаан багийн ажилгүй 38 иргэн оёдолчны нэг сарын сургалтад сууж амжилттай төгсчээ. Өнгөрсөн гуравдугаар сард хоёр дахь шатны сургалтад 54 ажилгүй иргэн 21 хоног суралцаж төгссөн байна. Өнөөдрийн байдлаар гурван удаагийн шаталсан сургалтаар нийт 125 эмэгтэй оёдолчин болжээ.

Дашрамд дурдахад, Завханы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос ажил мэргэжилгүй иргэдэд мэргэжил олгох зорилгоор төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулдаг байна. Тухайлбал оёдол, эсгүүр, үсчин, гоо сайхан, жижиг бизнес эрхлэх бизнесийн шилдэг санаанууд өгөх, төсөл хамтран бичих зэрэг сургалтуудыг хийдэг аж.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ