Тэс сумын Эрүүл мэндийн төв сумандаа нарийн шинжилгээг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тэс сумын Эрүүл мэндийн төвөөр он гарсаар 7458 иргэн үйлчлүүлжээ. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгт 3276 иргэн хамрагдаж 267 иргэн хэвтэж эмчлүүлсэн байна.
Харин 399 дуудлага хүлээн авсанаас 172 нь алсын дуудлага байна. Дуудлагын ихэнхи хувийг зүрх судасны өвчин, жирэмснний дуудлага эзэлжээ. Мөн умайн хүзүү, хөхний хавдарын үзлэгт 103 эмэгтэй үзүүлж зөвлөгөө авч дараагийн шатлалын эмнэлэгт шилжсэн байна. Сумандаа лабораторийн шинжилгээнд 3122 иргэнийг хамруулжээ. Аймгийн төвөөс алслагдсан тус сумын хувьд сумандаа шээс болон цусны, эхо, биохимийн анализаторын шинжилгээг авч байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж зардал мөнгийг хэмнэсэн ажил болоод буй юм. Тиймээс өдөр тутамдаа шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо их байдаг. Гэхдээ дулааны улирал, амралтын цаг тул үйлчлүүлэгч гайгүй байгаа. Өнөөдрийн байдлаар 0-5 насны 240 хүүхдээс 192 хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтийг сайжруулж, ээжүүдийн ЖСА хэрэглээнд судалгааг хийж байгаа хэмээн Тэс сумын ЭМТ-ийн мэдээллийн ажилтан мэдээллээ.
Б.Мягмарсүрэн