Швейцарь дахь монголчууд ОБЕГ-т хоёр сая төгрөг хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачилгаар эхлүүлсэн хандивын аянд гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд олноор нэгдэж, хандиваа илгээсээр байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Швейцарь улсад ажиллаж амьдардаг монголчуудаа уриалан хандивын аян өрнүүлсэн тус улсын Вазель хотын оршин суугч Д.Нэргүй өөрийн биеэр ирж 2 сая 745 мянган төгрөгийн хандивыг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Түүний эхлүүлсэн хандивын аянд Вазель, Бель, Олтен хотод ажиллаж амьдарч байгаа 41 иргэн оролцсон байна.
Түүнчлэн АНУ-ын Денвер хотод ажиллаж, амьдардаг Монголын эрэгтэйчүүдийн холбооны гишүүд “Эх орноо аваръя” хандивын аян өрнүүлж, 400 ам. долларын хандив илгээлээ. Илгээмжийг Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хошууч генерал Я.Пүрэвдорж ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм. Тус хандивын аянд Денвер хотод ажиллаж амьдардаг 20 иргэн оролцож, хандив өргөсөн байна.

Ж.Болор