Европын Холбоо “Google”-ийг 2.7 тэрбум доллароор торгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-08-08 12:57:16
БРЮССЕЛЬ. /АР/. Монополийн эсрэг буюу дангаар ноёрхохын эсрэг хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр АНУ-ын мэдээлэл технологийн томоохон компани болох “Google”-д Европын Холбоо /ЕХ/ 2.7 тэрбум долларын торгууль ногдууллаа.

Европын Зөвлөлийн мэдэгдсэнээр, “Google” компанийн охин компани болох "Alphabet" онлайн худалдаагаа өргөжүүлэхийн тулд интернэт хайлтын систем дэх өөрийн давуу байдлаа ашиглажээ.

ЕХ-ны монополийн эсрэг хуулийг зөрчсөн хэргээр нэг компанид ийм их хэмжээний татвар ногдуулсан анхны тохиолдол нь энэ юм.

Мөн зөрчлөө 90 хоногийн хугацаанд арилгахыг мөн тус компанид үүрэг болгожээ. Хэрвээ  гурван сарын хугацаанд зөрчлөө арилгахгүй бол "Alphabet"-ын өдөр тутмын орлогын 5 хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт торгууль ногдуулах ажээ. 

Европын Комисс нь "Microsoft" тэргүүтэй компаниудын гомдлоор "Google"-ийг 2010 оны сүүлчээс хойш шалгаж байгаа юм.
 
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ