С.Ням-Очир, А.Сумъяа нар ДАШТ-ийн хүрэл медалийн эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:54:50

Казахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ  3 дахь дахь өдрөө үргэлжилж байна. А.Сумъяа энэхүү дэлхийн аваргын Монголын багийн медалийн салхийг хагалсан бөгөөд араас нь С.Ням-Очир медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхэлсэн  шигшээ барилдаанд манай дөрвөн жүдочоос гурав нь шөвгийн наймд үлдэж, улмаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаанд С.Ням-Очир БНАСАУ-ын бөх Хон Кук Кёнг хожиж, дэлхийн аваргын хүрэл медалийн болзлыг хангалаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө ОУХМ А.Сумъяа Канадын Катерин Бушемин-Пинардыг хожиж, дэлхийн аваргын анхны медалийн эзэн болов. Хоёр бөхийн барилдаан үндсэн цагт адил хоёр торгуултай өндөрлөсөн. Нэмэлт цагт манай бөх илүү байж, өрсөлдөгчөө хожсон юм.

Э.Энхсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд