Хүүхдийн цэцэрлэгүүд шинэ тоглоомтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-15 17:14:19
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн дөрвөн сумын хүүхдийн цэцэрлэг шинэ тоглоомоор хангагдав. Аймгийн удирдлагаас сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй сумдын бяцхан хүүхдүүдийн сурч хүмүүжих, тоглож наадах орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж Хөлөнбуйр, Чойбалсан, Матад, Булган сумын цэцэрлэгт тус бүр 600 мянган төгрөгийн өртөг бүхий тоглоом хүлээлгэн өгчээ.
Санхүүжилтийг аймгийн ИТХ-аас баталсан “Соёл урлагийн төсөл арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зардал”-аас гаргасан байна.

 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ