Дорноговьд IPTV гурвалсан үйлчилгээ нэвтэрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд IPTV гурвалсан үйлчилгээ энэ оны зургадугаар сараас эхэлж нэвтэрч байна. Интернет, гар утас, телевизийн гурвалсан үйлчилгээг “Юнившин” болон “Скай медиа” зэрэг компани говийн хэрэглэгчдэд хүргэж буй.
Гурвалсан үйлчилгээ нь өндөр хурдны интернетэд суурилж зурагтаар таалагдсанаа сонгон үзэж, бас гэрийн утсаа зөвхөн гэртээ биш өөр газарт ашиглаж, сүлжээндээ 00 төгрөгөөр ярих давуу талтай аж. Гурвалсан үйлчилгээг гэртээ тавиулахын тулд скател болон юнителийн дугаартай байх, эсвэл шинээр дугаар авч болох юм. 21 аймгаас хамгийн түрүүнд Дорноговийн хэрэглэгчдэд хүргэж байгаа гурвалсан үйлчилгээ нь зурагт, интернет, утасныхаа хэрэглээг тус тусад нь биш нэг дор багцлан төлбөр төлснөөр илүү ихийг хэмнэх боломжтой гэж мэргэжилтнүүд ярив.
Говийн иргэд өмнө нь кабелийн суваг болон ДДЭШ-ийн антенн суурилуулж телевиз үздэг байв. Эдүгээ IPTV гурвалсан үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгчдэд илүү өргөн сонголт хийх, хурдацтай хөгжиж байгаа орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах боломж бүрдэж байна. Компаниуд өөрийн хэрэглэгч болсон тохиолдолд эхний гурван сарын төлбөрөөс чөлөөлөх, холболтын хураамжийг 00 төгрөг болгох зэрэг боломжийг хэрэглэгчиддээ олгож буй.

Х.Эрдэнэбулган