Хяналтын камераар 266 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 14:44:01

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас энэ оны есдүгээр сарын 27-ны өдрөөс  энэ сарын 02-ны өдрийн хооронд хяналтын камераар 266 зөрчил илрүүллээ.

Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүүл явган хүний гарц дээр буюу замын тэмдэгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган хүний хөдөлгөөнд саад уучруулсан зэрэг зөрчлүүд ихэвчлэн гаргаж байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 38 цэгт 49 хяналтын камер, хоёр км үргэлжлэх гудамж, талбайд 66 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах, хяналтын төвийг цагдаагийн газарт төвлөрүүлэн ажиллаж байсны үр дүнд гудамж, талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, таслан зогсоох, цаг алдалгүй шуурхай илрүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг нөхөн илрүүлэх, иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах юм байна.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ