Баяр наадмын өнөөдрийн арга хэмжээний хуваарь

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-10 09:36:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд өнөөдөр зохиогдох арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.

8.00-11.00   Хязаалан насны морьдын уралдаан              Хүй долоон худагт
 
08.00     Шагайн харвааны хэсгийн харваа.               Шагайн асарт
 
10.00    Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал                                                                                                                          Жанжин Д.Сүхбаатарын талбайд
10.30     Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг   Сурын талбайд
 
11:00     “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд
 
13.00-13.30  Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
 
14.00      Дээлтэй Монгол наадам                            Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00-16.20   Шүдлэн  насны морьдын уралдаан             Хүй долоон худагт
 
14.30-18.30   Үндэсний сурын хана харвааны дунд өрөг  Сурын талбайд
 
15.00, 18.00    Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811,  Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн  концерт                            Нийслэлийн Соёлын төв өргөөнд
 
20.00   Монгол Улсын Төрийн  тугийг цэнгүүлэх ёслол         Төрийн ордонд
 
21.00   “Үндэсний бахархал” урлагийн тоглолт                 Жанжин Д.Сүхбаатарын талбайд
Холбоотой мэдээ