Дөрвөн сум өндөр хурдны интернэт ашигладаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-07-09 12:08:01
 Увс /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, хөдөө сумдын иргэдэд утасгүй, суурин интернэтийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор Цахим сум төслийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд манай улсын 285 сум утасгүй интернэтэд холбогдсон бол Увс аймгийн Ховд, Өмнөговь, Өлгий, Хяргас сумд утасгүй интернэт, шилэн кабельд холбогдоод байна. Аймгийн Цахилгаан холбоо компаниас Улаангом сумын алслагдсан багуудад утасгүй интэрнэтийн үйлчилгээ үзүүлэх ажлыг мөн эхлүүлээд байна. “Цахим сум төсөлд хамрагдаагүй байгаа сумдын хувьд ОНХС-гаас хөрөнгийн эх үүсвэрээ шийдсэн тохиолдолд тоног төхөөрөмжийг нь захиалан угсрах, ашиглалт засвар үйлчилгээг нь хийх ажлыг Цахилгаан холбооны газраас хариуцах юм. Ингэснээр бүх сумдын иргэдийг утасгүй интернэт ашиглах боломжоор хангах, төрийн байгууллагуудыг шилэн кабельд холбох ажлыг хийхээр төлөвлөөд байна” хэмээн аймгийн Цахилгаан холбооны газрын дарга Б.Алтанчулуун манайд мэдээллээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ