Завхан аймаг БНХАУ-ын Шаньси мужтай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-07-05 18:41:07
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймгаас БНХАУ-ын Шаньси мужид албан ёсны айлчлал хийж хамтран ажиллах гэрээ байгууллаа.  
Албан ёсны айлчлалаар  зургадугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар нар оролцоод иржээ. Энэ үеэр Завхан аймаг БНХАУ-ын Шаньси муж Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.  Дашрамд Шаньси  муж нь 38 сая хүн амтай,  хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн парк, инноваци өндөр түвшинд хөгжсөн учраас Завхан  аймгийн эдийн засагт эерэг өөрчлөлт гарна гэж харж байгаа ажээ. 
Мөн  Шаньси мужид ХАА-н онол, практик хосолсон 30.000 оюутан, 4.000 багштай томоохон их сургууль байдаг бөгөөд тус сургуульд Завхан аймгаас ирэх  намар эхний ээлжинд докторт нэг, магистрт нэг оюутныг  сургахаар болжээ. Цаашид  гэрээний хүрээнд тус улсын тэтгэлгээр оюутнууд суралцуулах юм байна.  Мөн Тайвань улсан Тайпэй хотын Азийн Олон улсын сургуультай холбоо тогтоож оюутнууд болон төрийн албан хаагчдыг сургахаар төлөвлөж байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ