“Хүүхдэд ээлтэй сургууль” хөтөлбөр дэлхийн 92 сургуульд хэрэгждэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 13:11:24

Эмнести интернейшнл” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй сургууль” хөтөлбөрийг тун удахгүй дүгнэх гэнэ. Орхон аймагт уг хөтөлбөрт “Баян-Өндөр” цогцолбор сургууль хамрагдсан юм.

“Хүний эрхэд ээлтэй сургууль” хөтөлбөрийн гол зорилго нь сургуулийн удирдлагын оролцоо, багш эцэг эхийн харилцаа, сургалтын агуулга хөтөлбөртөө аюулгүй орчин бүрдүүлэх зөв арга замыг сонгосон байхад оршжээ. Энэ шаардлагыг Баян-Өндөр цогцолбор сургууль сайн хангасан гэж “Эмнестни интернешнл” байгууллагын боловсрол хариуцсан сургагч багш С.Ганчимэг хэллээ. “Хүний эрхэд ээлтэй сургууль” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүд багаасаа хүний эрхийн тухай ойлголттой болж эрхээ хамгаалах, үүргээ биелүүлж сурах гэнэ. Уг хөтөлбөр манай улсад тав, “Баян-Өндөр” цогцолбор сургуульд хэрэгжээд дөрвөн жил болж байна. Харин дэлхийн 24 орны 92 сургуульд уг хөтөлбөр албан ёсоор хэрэгждэг байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ